send link to app

Анхны тусламж


4.0 ( 0 ratings )
Salud y forma física Educación
Desarrollador Gantulga Amarsaikhan
Libre

“Анхны тусламж амь нас аварна” гэдэг. Таны ойр дотны хэн нэгэн эсвэл олон нийтийн газар явж байхад хэн нэгэн гэмтэж бэртэхээс эхлээд юу эс тохиолдох билээ. Хэн нэгэн таниас болон эргэн тойрноосоо тусламж хүсэх үед хэрхэн туслах тухай мэдлэг бий юу. Эмнэлгийн тусламж авах боломжгүй цаг хугацаа шаардсан үед ямар нэгэн осол гэмтэл тохиолдвол яах ёстой вэ. Санаандгүй байтал өөрөө болон өрөөл нэгэн галд түлэгдэж, усанд осолдох гээд олон төрлийн аюултай нөхцөл байдалд орвол эмнэлгийн тусламж иртэл ямар арга хэмжээ авах вэ.
Энэ бүх тохиолдлыг тоочоод байвал баршгүй. Хэлж биш хийсч ирдэг аюул, бэрхшээлийн өмнө бид ямагт бэлтгэлтэй байж гэмээнэ хохирол багатай даван туулж чадна. Хувь хүн бүр өөрийгөө болон өрөөлийг хамгаалах анхны тусламжийн мэдлэгтэй байх зайлшгүй шаардлага өнөө цагийн хөгжил дэвшлийн явцад улам илүү шаардах боллоо. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, цаг хугацааны урсгал, төлбөр мөнгө гээд олон зүйлсээс шалтгаалж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тусламж үйлчилгээ авч чадахгүй байх тохиолдол нэмэгдэж байна. Мөн байгаль цаг уурын өөрчлөлтөөс улбаалж, ган зуд, түймэр, үер, халдварт өвчлөлийн давтамж олширч байна.
Энэ бүхэн юуг биднээс шаардаж байна вэ. Гагцхүү амь нас эрүүл мэндээ хамгаалах бэлтгэлтэй байх мэдлэг, мэдээллийг шаардаж байна.
МУЗН бол үндэсний хүмүүнлэгийн байгууллага. Тиймээс олон нийтэд зориулсан анхны тусламжийн мэдлэг, мэдээллийг түгээх үүрэг хүлээж байна. Энэхүү үүргийнхээ дагуу иргэн бүрт зориулсан ойлгож мэдэхэд амар хялбар, хүртээмжтэй анхны тусламжийн мэдлэгийг олгохын тулд олон арга хэлбэрээр ажилладаг.
Энэ удаа Та бүхэндээ гар утасны апплекейшн боловсрууллаа. Хүн бүрт хүртээмжтэй, орчин үеийн түгээмэл хэрэгсэл гар утасны апплекейшн бол эрүүл мэнд анхны тусламжийн мэдлэгийг хүргэхэд хамгийн оновчтой арга юм.
МУЗН Британийн Улаан загалмай нийгэмлэгийн санхуүжилтээр гар утасны апплекейшн боловсруулж, олон нийтэд хүргэж байна.
Та бүхэн эрүүл мэнд анхны тусламжийг энэхүү апплекейшний тусламжтайгаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг цаг алдалгүй хамгаалж, аврах боломжтой. Мөн бусдад дамжуулан олон нийтийг эрүүл мэнд анхны тусламжийг мэдлэгтэй болгоход туслахыг хүсч байна.

Хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх болтугай.